Wednesday, February 8, 2017

Уран бичлэг

Уран бичлэг (Англи: Calligraphy) гэдэг бол дүрслэх урлагийн нэг төрөл юм. Орчин үед бичээч нь өвөрмөцөөр сэтгэж, аливаа үгсийг гоёмсог, маяг, жигтэй харагдуулахаар урладаг. Мөн зарим бичлэг нь үг, үсэг нь танигдахад бэрх, тал бүрээс өөрөөр уншигдах, эсвэл билэг тэмдэг, хүн, амьтан, юмсыг хамтатган зурагласан байх зэрэг олон талаас дүгнэж болдгоос мөн бичиг болон зургийн холимог урлал болно. Уран бичлэг мөн хурим, аливаа ёслолын урилга, бичгийн тиг, гараар урлах билэг тэмдэг, шашны урлал, зарлал, чулууны бичиг, дурсгалын бичиг гэх мэт өргөн хүрээнд тусгалаа олдог болсон.
Монгол уран бичлэг бол урт удаан түүхтэй уламжлалт бичлэг болно. Түүхэн материал үндэслэвэл монгол уран бичлэг буй болоод мянга гаруй оны нүүрийг үзэж байна. 13-р зууны эхний үед Монголчууд уйгуржин монгол үсгийг хэрэглэж эхлэхийн зэрэгцээгээр монгол уран бичлэг ч эхэлсэн гэдгийг "Чингисийн чулууны бичиг" зэрэг түүхэн материал гэрчилж буй. Хөшөө чулуу бол 1225 онд бичигдсэн байна. Түүнийг ажиглавал хулсан бийр байж мэднэ.
Монголчууд Юань улс байгуулагдахаас өмнө уйгаржин Монгол үсгийг эхлэн хэрэглэхдээ... хятад үндэстний үсэн бийрийг хэрэглэж эхэлсэн бололтой. Юань улс байгуулагдсаны дараа Хубилай хаан Пагва ламаар дөрвөлжин үсэг захиалан хэрэглэж байсан гэдэг. Дөрвөлжин үсэг бараг хулсан үзэг буюу ясан үзгээр бичиж байсан бололтой. Өвөр Монголын багшийн их сургуулийн Хас-Эрдэнэ багш Дүнхувангийн мүв гоо агуйгаас олж авсан юань улсын үеийн "Түлэг Төгсийн бичээс"-ийн сүүдрээс ажиглавал юань улсын үеийн уйгаржин Монгол үсэг "Чингисийн чулууны бичиг"-ийн тигтэй нилээд ойролцоо буй. Энэ түлэг төгсийн бичээсийг нийтийн он тооллын 1323 онд бичжээ. Тэр үеийн Монгол үсгийн цэг дусал үгүй. Араа шүд нь тодорхой боловч хос сүүлтэй бичиж байжээ. Монгол үнсэн бийрийн бичлэг линчин төрийн үе хүрээнд улам илүү хөгжин монгол оронд ихээр дэлгэрснийг түүхэн бичлэг мөн материал гэрчилж байна. Монгол уран бичлэгт гол болох дөрвөн их тиг бол хичээхгүй, урсгал, татлага, эвхмэл, гур сиймэл ажээ.Монгол уран бичлэг чухам хичнээн тиг байх тухай зарим хүмүн арван есөн тигтэй гэж сонин сэтгүүл дээр нийтлэжээ. Зарим хүмүүн гурван тигтэй гэв.
Тус хүмүүн Монгол уран бичлэгийг үсэн бийрээр гол болгон Монгол үсгийн онцлогтой уялдуулж зөөлөвтөр бийрийг тигийн доторхи хэдэн зүйлд хувааж болно гэж үзэж байна.
ХИЧЭЭНГҮЙ ТИГ: бас төв бичлэг гэдэг. Өвөрмонголын алдарт уран бичээч Хаянжав настны тигээр жишээ болгосон найралт, будшан нарын тигбол монгол үсгийгхичээнгүй тиг болно. Энэ тиг бол аль ч тигийг үндсэн тиг болох бөгөөд сая уран бичлэг сурч байгаа хүмүүсийн тэргүүний алхамын суурь болно.
УРСМАЛ ТИГ: бол ацаг шүд нь тодорхой хичээхүй тигээс татлага тиг /эд дотор/ шиг татлага тигээс тодорхой шиг байдаг. Тус тигийг төлөөлж байх багш нар олон байна. Гэвч тусгай хэн буй гэвэл хэлж бас эс чадна.
ТАТЛАГА ТИГ: бас нисмэл тиг, гүйлт тиг гэж байдаг. ш Зарим үсгийг танихад хүчиртэй. Хүмүүсийг даган таниулдаг 2 сан. Хятад үсгийн хөлгөн тиг алдарт бичлэгчнээр төлөөлж У хувь даан системтэй алдаршсан байна. Чухам хэдүй тиг байдгийг судалсаар байна. Гэтэл Монголчуудын дотор хувь хүмүүсийн онцгой тиг гараагүй байна. Нарийн судалбал хувь хүмүүнээр төлөөлсөн тиг ч байж мэднэ. Дээрхи хэдэн тиг бол монгол уран бичлэгийн гол болох зөөлөвтөр бийрийн тиг болж болно гэж тус хүмүүн үзэж байна. Үүнээс гадна манай Монголчуудын удамшлын хулсан үзгийн тиг. Энэ тиг бол хатуу бийрийн тигт тооцогдоно. Монголчууд эрт урдаас яа буюу хулсаар үзэг хийж бичээд нэгэн зүйлийг тиг болон уламжпажээ. Үүнээс гадна эвхмэл үсэг буюу гур сийлмэл Монгол уран бичлэгийн дотор өдий төдий харагддаг билээ. Гур сийлмэлийн тухай өвөр монголын өдрийн сонины алдарт гур сийлэгч Тогтоонбилиг саяхан хийсэн Монгол уран бичлэгийн эрдэм шинжилгээний судлалын хурал дээр тусгай сэдвээр ярьсан байна. Тэр үзэхдээ гур сийлмэл бол үсэг бичиг хэрэглээгүй байсан үеийн эхлээд хүмүүний нэр буюу юмыг төлөөлж гур сийлмэлээр хэрэглэж байлаа гэж байна. Тиймээс гур сийлмэлийн түүх даруй үсэг бичгээс урт түүхтэй уламжпалт тиг болно.
ХЭВШМЭЛ ТИГ: буюу тамга сийлмэл бол манай монголчуудын соёлын өв хөрөнгийн нэгэн нь болно. Эртний сүм хийдийн дотор дөрвөлжин үсгийн маягтай эвхмэл, дүгэрэлт эвхмэл зэрэг олон харагддаг билээ. Одоо хэрэглэж байгаа номын гадар нүүр хувь хүмүүний тамга зэрэгт олон харагддаг. Дээр ярьсан монгол уран бичлэгийн гол болох тигүүд бол манай монголчуудын хятадын үсэн бийр онцлогийг ашиглаж өөрийн үг, хэл, үсэг бичгийн онцлогтой уялдуулж уламжилсан соёлын өв хөрөнгө болно. Гэтэл зарим эрдэмтэн багш нар монгол угалзан бичлэг, урлаг бичлэг хөвөнгөөр бичсэн үсэг, үүлэн тиг, самбарын тиг, үзгийн тигийг цөм зөөлөн бийрийн тигээр үзэх бол даруй судалмаар асуудал болно. Эдгээр бол зөөлөн бийрийн уран бичлэгт арай тооцогдож болохгүй гэж тус хүмүүн ойлгоно. Монголчууд өөрийн үг, хэл, үсэг бичсэн чинагшид дүрэмчлэхийн төлөө монгол уран бичлэгээс нарийн нягт судалж хөгжүүлэх хэрэгтэй байна.
Image result for монгол бичгийн уран бичлэгImage result for монгол бичгийн уран бичлэг

No comments:

Post a Comment